Өвгөд дээдсийн айлдвар, сургаал, ерөөлийг хүндэтгэн дамжуулъя.
Та үрсийг өвгүд бидэн чаднаа гэж итгэчилж байгаа учраас олон олноороо буугаад л хүүрнээ шивнээгээ айлтгаад байна. Та үрэс минь босоод тэмц, босоод тэмц, сэр сэр сэр миний Монголчууд минь. Үрэс минь ээ та нар чадна, та нар сэрцгээ сэрцгээ сэрцгээ. Сэр Монголчууд аа
Бөө үрсүүд минь нэгнээ бүү гоочил Бүгд одоо нийлэх цаг нь болжээ Бөө үрсүүд минь бүгд нийлж Төр, улс, энэ Монголоо бодох цаг нь иржээ Тогоон дотроо хагараад байвал хэн билиг талын үйлийг нь хийх юм. Айййн! Эвлэлдэн нэгдвээс дийлдэшгүй хүчийг оршооно
Хөх Тэнгэртийг Хөх толботон бидэн Жам ёсыг нь сахигчилж, жаргал зовлонг нь туулахдаа Мөнх тэнгэрийн санааг нь тааж, тэмүүлэн Зорилго нэгтгэхийг нь эрхэмлэх шүтээнтэн билээ
Амин сүнсээрээ унтав уу чи? Амьдрал өөд сэрэх үү чи? Бурхны өмнө сунаж мөргөөд хэвтэж байна уу чи? Өөрийн удмын онгодын өмнө босох уу чи? Түмэн олноо хурайл үр минь Түүчээ болон ивээ үр минь Нааш ир нааш ир нааш ир
Амидурал маш богино... бүүр дэндүү богино... бусдад мууг санаж, хэлж, үйлдэж өнгөрөөж үрэхэд арай л даанч хайран богино... Өөрт ба бусдад сайныг санаж, хэлж, үйлдэж... сэтгэл амар амгалан, ая зөнгөөрөө л амидармаар