Huhnuruut Logo

Ерөөл

"
Үрийн тэнгэр

Сэтэрхий аягандаа цайгаа балгаж Сэрэхийн дохиог уйлаанаар цочиж Үдшийн бүрийд санаа чилээж Үүрийн гэгээтэд нойрмоглон оршиг Амьдралыг үрлэгдэх мэхэд Арван хормыг ачаа мэт яллан үүрэглэн суухдаа Галтын хорвоод гэгээ татуулж Ганцхан биендээ ухамсарлахгүй аж төрөг Эрхийн ерөөлийг энгэртээ тэвэрчхээд Хүсэхийн ерөөлөөр хагасарч суухдаа Хүний энэ амьдралын боломжийг бүтээхдээ Хүн өөрөө танихгүй төрөг Их хааныг өвөртөлж төрчихөөд Ихэмдүү занд нь цадаж сууг Ааш авиртай хүүхэд хэмээгээд Авир доор нь мөлхөж сураг

"
Өнчин тэнгэр

Ээж нь гэдэг дуу нь хаданд цуурайтаж Ааваа гэдэг дуу анирт дарагдаж Хорвоог төсөөлөх эцэг эхдээ Нар сарыг ивээлт хүртэж Өлсөхийн зовлонгүй өсөлтийг үзэж Бүхний хайраар биедээ тэтгэгдэж Гагцаар зовлонг өөрийгөө өрөвдөж Ертөнцөөр эцэг эх хийж байгаагаа жаргаж төрөг Буруу гэдэг үгийг дугуйлахгүй учраас Бусармагаас амьдралыг туулж бараг Бусдаас олон алдсан мэтээс Бусдаас дээдэд ухаан тэлэг Зовсон болгоны хойноос өлзийтэй байхыг Зоргоор амьдралаасаа туулан туучихдаа Өнчин тэнгэрийн ивээлийг хүртэж Өнө мөнхийн ухаанд гялбаг Хагасаралын түүхэнд өөрийгөө головч Ханилахын ерөөлөөр бэхжиж байг Зовлон дуудаж уйлавч байвч Жаргалын нэрмэлэнд асгарч байг Хайр халамж дутуу мэтээр Хүн түмнээс хүртэж байг Хүрэхүйн хүсэлд зам нь тэнүүн байг Хүлцэнгүй сэтгэлдээ олж мэдэг

"
Шунхан тэнгэр

Харцаар дохиход харц нь тулаг Ханилахаар сэтгээгүй ч хэм нь уншигдаг Дур наашаа дурлал нь цаашаа Гагцын шөнийн жаргалын артад Ханиар тодлоогүй ч амрагаар тодлоё Хайраар нийцэхгүй ч галаар цэнгье Хор нь холдож хормой нь сулраг Өнгө нь тодорж үзэмжээр баясаг Үр тээхгүй ч хуялаар жаргаг Үзүүр нийцэхгүй ч замаар нийцэг

"
Голомтын тэнгэр

Гагц гагцаар эр нь эм нь Гал нийлүүлээд бүл нь бүлээн Галыг өрдөж тулганд багтаж Гарцыг гаргаж олзыг олог Уньтийг түшиж баганыг өргөг Тоонотыг дэлгэж тогой буцалгаг Өвгүд нь оршиж үрс нь дэлгэгдэж Өтлөөсөө өнгөрч үрсээсээ тэнийг Дэсийн дараалалын эрлэгийг дуудаж Дэнсээ нэгнийг дүүргэж төрөг Өтөлөх нь өөдлөхдөө цөөн байг Малчин эрэгтэй олон байг Арын талаар дүүрэх адуутай Аргын талаар суучлах ухаантай Арга билэг нийцэж өршөөх нэг хүсэлтэй Амин хэмэндээ итгэчлийн галтай Индэр нийцүүлж үрсээ тосог Гэрээ нийцүүлж санаа тосог Заяа нийцүүлэн тэнгэр тосог Жаргал нийцүүлэн амьдрал тосог Ганц модоор нийцүүлэн ханилаад Гал болгон биесээ дулаацуулаад Цахиуртыг атгаж эцэг болоод Цахилааг тосож эх болоод Үрсийг шуугианд өнөд жаргаж Хутагсын ухаанд мөнхөд бэхжиг

"
Бутач тэнгэр

Эхийн хэвлийгээр төрөвч Эцгийн заяагаар дүүрэн Эхээ дуудах эзэнгүй ч Эцгээ дуудах нөөлөгтэй Сүү асгарахгүй тохиолдолд цусаар дүүрэн Сүнс зайлахгүй ч зоригоор бадраг Эрхэт тэнгэрийн ойрхон тамгатай Эзэн эрх нь биедээ багтаатай Ёс нь тэргүүндээ Ёр нь сүүдэртэй Энэрэл дотор хатуужин мандаад Эрхлэх сэтгэлийг энхрийлэлд буулгаад Хазгай заяагаа тэгшилж дүүрэн Ханилах заяан дээрээ бойжин өсөг Ээжийн хайрыг дутаж эдлэвч Эхнэр хайраар бялхах нялхас Эхнэрийнхээ өрөнд бол хоргоод тэнийж Үртэйгээ зэрэгцэн мандан бадраг Нялхамсуу авиртай ноён болж Хөнжилдөө уйлагнаж эхээр ээж хий Өрхдөө сөхөж гаран бадрахдаа Эцгийн улбаагаар Баатад болог Төрийн сүлдийг атгадаг гэрээ Түмний уйхаагаар дэлгэрч тос Төвөггүй гэртээ нойрсохдоо Угжаа хөхөн амарч тайвшир

"
Зээ голомт тэнгэр

Нагацын голомтод эцгээ мэдэхгүй ч Нартын ертөнцөд ир бүхэнд хайрлагдаг Настны ерөөлөөр ээжээс өөр дуудах хүнгүй ч Намбат ертөнцөд хосоор жаргаг Гагц хүүхэнд нуруунд үүрэгдэх ачаагаа Гал болох итгэлээр дутавч Гаслант заяа ханийн заяанд Бүрэн болгож бүхэлж энэрэг Ааваа дуудах нүүргүй ч гэлээ Алсын анираар эцгийг ол Амьдралд нөөлөгөөр дутаж нялхамсуулж Амрагтан бүрээс тэнхээжин цэцэглэг Эр нь ч бай, охин ч бай эцэг нөөлөгтийг тэнгэр нь дааг Эцэг тэнгэр эр нь болж Энгүй хорвоод зовлонг үдэг үргэлж нэхэх эцгийн дууг Үрдээ үзүүлэн ухаажин бойжиг Мөнхөд төсөөлөх эцэг амьдралыг Мөртийн дэргэдээс олж гийнэ Халамж талбиун өнчин тэнгэртээс Хамаг бүхний олзыг мэдэр Хийсгэлэн сургаалийг ухааныг олж Хүчийг давах хүчийг бадар